loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОРОН НУТГИЙН ХҮНИЙ ЭРХИЙН 2024 ОНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ | HuduuMN

ОРОН НУТГИЙН ХҮНИЙ ЭРХИЙН 2024 ОНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-01-23

Тухайн жилийн хүний эрхийн төлөв байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг холбогдох журамд заасны дагуу Төрийн бүтээмжийн үндэсний хороонд тайлагнаж хэлэлцдэг. Өнгөрсөн оны хүний эрхийн төлөв байдлын тайланг аймгийн Засаг дарга тайлагнаж холбогдох албаныхантай хэлэлцлээ. 

Төрийн бүтээмжийн үндэсний хорооноос 2024 онд манай аймгийг бодлого, хөтөлбөрүүдээ батлахдаа төрийн байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг хүний эрхэд суурилуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үйл ажиллагааг сайн хэрэгжүүлж, хүний эрхийн мэдрэмжтэй ажилласан хэмээн дүгнэлээ.