loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРТ УРЬЖ БАЙНА. | HuduuMN

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРТ УРЬЖ БАЙНА.

2025-05-07

Монгол Улсын түүх, соёлын үнэт өв, үндэсний бахархал болсон монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх, иргэд, хүүхэд, залуучуудын хэл соёлын дархлааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй Үндэсний бичиг үсгийн баярт Та бүхнийг урьж байна.

Энэхүү арга хэмжээ нь монгол бичгийн боловсролыг дэмжих, бичиг соёлын дурсгалыг олон нийтэд сурталчлах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.