Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд 24 цагийн турш нээлттэй байх “Цахим төв”-ийг байгууллаа. Ингэснээр Орхон аймаг орон нутгуудаас анхлан төрийн үйлчилгээний “Цахим төв”-ийг албан ёсоор нээж байна. Иргэд Цахим төвийн (ТҮЦ) машинаас иргэн хуулийн этгээдийн 16 төрлийн 37 үйлчилгээ, E-Mongolia Цахим үйлчилгээний нэгдсэн ХУР-ДАН системээс иргэн, хуулийн этгээдийн 73 үйлчилгээ, Улсын бүртгэлийн хэлтсийн киоск машинаар 9 төрлийн 72 үйлчилгээ нийт төрийн 215 үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Мөн ХААН банкны АТМ болон киоск машин, Төрийн банкны АТМ, Төлбөр тооцооны киоск машинаар Төрийн үйлчилгээ, үүрэн холбоо, авто тээвэр гэх мэт таван төрлийн 33 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ. Орхон аймаг Цахим болох үндсэн зорилтын хүрээнд “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд хийж буй нэг ажил нь энэхүү Цахим төв юм.
Төсөөтэй мэдээ