loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🚀STARTUP 2024🚀 - ШИЛДЭГ СТАРТАП БОЛОН ЗАЛУУЧУУДЫН БАГТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА  | HuduuMN

🚀STARTUP 2024🚀 - ШИЛДЭГ СТАРТАП БОЛОН ЗАЛУУЧУУДЫН БАГТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

🚀STARTUP 2024🚀 - ШИЛДЭГ СТАРТАП БОЛОН ЗАЛУУЧУУДЫН БАГТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
📌УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах зорилготой.
📌ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Санаачлагч: Хөдөлмөр, нийгмийн Хамгааллын яам
Зохион байгуулагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, JCI Монгол ТББ, Стартап Монгол ТББ
📌 БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
Улсын аварга шалгаруулах уралдааны бүртгэл 2024 оны 04-р сарын 27-ны өдрөөс 2024 оны 05-р сарын 14-ний өдөр хүртэл.
📌ШАГНАЛЫН САН:
Улсын аваргад шалгарсан эхний 6 багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр нийт 99,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгоно.
✔️1-р байр 1 баг: 20,000,000 төгрөг
✔️2-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/
✔️3-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/