loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Бүгд найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллав.  | HuduuMN

Бүгд найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллав.

2024-04-30

Элчин сайд болон түүнийг дагалдан яваа хүмүүс өнөөдөр аймгийн Засаг дарга И.Доржсүрэн болон Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Мөнхбат нартай албаны уулзалт хийлээ.
Уулзалтаар 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсад зохион байгуулагдах Польш улсын тусгаар тогтнолын баярын хүрээнд хийж буй Олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаарх мэдээлэл өгч, албан ёсоор урьж байгаагаа мэдэгдэв. Мөн шинэ Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар сонирхож, товч мэдээлэл авсан юм.
Ажлын хэсэг Хархорин, Хужирт сумын удирдлагуудтай Польш улстай хамтран ажиллах чиглэлээр албаны уулзалт хийх ажээ.