loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ЯРУУ ҮЗЭГ" ЯРУУ НАЙРГЫН НААДАМ БОЛЛОО | HuduuMN

"ЯРУУ ҮЗЭГ" ЯРУУ НАЙРГЫН НААДАМ БОЛЛОО

2024-05-03

МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Яруу үзэг" наадмыг 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Хол ойроос зорин ирсэн найрагчид тус наадмын тайзнаа сор болсон шүлгүүдээ дуудав.
Гурван үе шаттай зохиогдсон "Яруу үзэг" наадмын сүүлийн шатанд шалгарсан таван найрагч "Сэтгэл" хэмээх сэдвээр таван минутанд шүлэг зохион өрсөлдсөн юм. Наадмын;
✍️ Тэргүүн байрт - яруу найрагч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Я. ЖАРГАЛ
✍️ Дэд байрт - залуу яруу найрагч С.Нэргүй
✍️ Гутгаар байрт - Баянхонгор аймгаас оролцсон МЗЭ-ИЙН гишүүн Т.Гантулга
✍️ Дөтгөөр байрт - МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, зохиолч На.Пүрэв
✍️ Тусгай байрт - МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Ө.Гөлгөө нар тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналыг гардан авав.
Энэхүү наадамд аймгийн Засаг даргын тамгын газар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа.