loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🏐🏐🏐Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Монголын Волейболын клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 04 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Арвайхээр хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  | HuduuMN

🏐🏐🏐Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Монголын Волейболын клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 04 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Арвайхээр хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2024-05-01

Тэмцээнд 9 клубийн 10 багийн 150 тамирчин оролцож дүнгээ гаргалаа.
Эмэгтэй:
1-р байр Т.Алтаншагай, М.Мөнхбат эзэнтэй, Н.Янжинбал, Э.Чулуунбаатар менежертэй, А.Мөнх-Эрдэнэ ахлах дагсалжуулагчтай, Г.Мөнхболд туслах дасгалжуулагчтай, И.Энхмаа ахлагчтай “Ижил Алтайн барс-Торгууд спортс” клуб
2-р байр Г.Бат-Эрдэнэ эзэнтэй, С.Алтанхундага ахлах дагсалжуулагчтай, Ц.Баянжаргал ахлагчтай “Бако констракшн” ХХК-ний “Улаанбаатар Финникс” клуб
3-р байр Ж.Наранбаатар эзэнтэй, А.Анар менежертэй, Б.Мөнхнаран ахлах дагсалжуудагчтай, М.Цэрэнбаатар, А.Анар туслах дагсаглжуулагчтай, Б.Хулан ахлагчтай “Хобби центр” ХХК-ний “Хобби Эйс” клуб
Эрэгтэй:
1-р байр МУ-ын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Сүхбаатарын одонт Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, СМ А.Мөнх-Эрдэнэ, ахлах дагслажуулагчтай, ОУХМ А.Даваажаргал ахлагчтай Хасу Мегаватт ХХК-ний “Хасу Мегастарс” клуб
2-р байр ОУХМ Т.Отгонтөгс менежертэй, СМ Б.Даринчулуун ахлах дагслажуулагчтай, СМ Ш.Шижирболд туслах дасгалжуулагчтай СМ З.Цэнд-Аюуш ахлагчтай ДЦС-4 ТӨХК, ЭДТ сонсголон бетон зуурмагийн компанийн “Эрчим-ЭДТ” клуб
3-р байр Ч.Батжаргал багийн эзэнтэй, Б.Дөлгөөн менежертэй, СМ Э.Энхтөгс ахлах дасгалжуулагчтай, Г.Гантөгс туслах дасгалжуулагчтай, СМ З.Баярт ахлагчтай Шанх транс ХХК-ний “Өмнөговь шанх транс” клубүүд тус тус шалгарлаа. Баг тамирчдадаа баяр хүргэе 👏👏👏