loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🇲🇳 ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ТОДОРЛОО | HuduuMN

🇲🇳 ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ТОДОРЛОО

2024-05-08

Монголын Татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэж, татвар төлөгчдөдөө талархал илэрхийлдэг уламжлалтай. Аймгийн Татварын хэлтсээс 10 аж ахуйн нэгж, нэг иргэнийг “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулж, өргөмжлөлийг аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн, Татварын хэлтсийн дарга Н.Эрдэнэсувд нар гардуулан өгөв.
2023 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр:
✅ “Икс Эм Си” ХХК
✅“Баянтээг”ХК
✅ “Хужирт рашаан сувилал” ХХК
✅ “Өгөөмөр өргөө” ХХК
✅ “АУМ алт” ХХК
✅ “Голд магнет” ХХК
✅ “Хашхан” ХХК
✅ “ТӨБАСЭ” ХХК
✅ “Тэлмүнлхам констракшн” ХХК
✅ “Жем хужирт” ХХК
✅ Иргэн П.Эрдэнэхорол нар тус тус шалгарчээ.
Энэ үеэр Монгол улсын Засгийн газрын шагнал “Алтан гадас” одонгоор “Тэлмүнлхам констракшн” ХХК-ний ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэтуяа шагнууллаа.