loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН” ХАНГАЙН БҮСИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ БАЙНА | HuduuMN

“ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН” ХАНГАЙН БҮСИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ БАЙНА

2024-05-02

Үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга У.Бямбасүрэн, аймгийн удирдлагууд болон Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн малчид, хоршоологчид, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн зэрэг 400 гаруй хүн оролцож байна.
Нээлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”, “Бүсийн онцлогт тохирсон хоршооны загвар төсөл” танилцуулга, хоршооны засаглал, сайн туршлагын талаар мэдээлэл өгч, асуулт, хариулт, хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.
Шинэ хоршоо хөдөлгөөн нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой.
Мөн малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Түүнчлэн хөдөлгөөний хүрээнд малчид нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг болоход чиглэж байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үйл ажиллагааны төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас баталжээ.