Аймгийн ИТХ-аас үхэр сүргийн биологийн нөөц боломжийг бүрэн ашиглах, чанар, үүлдэрлэг байдал, удмын санг хамгаалж, мэдээллийн сан бүрдүүлэх, малчдын үхэр сүрэг өсгөх хүсэл сонирхлыг дэмжих зорилго агуулсан “Үхэр сүрэг” хөтөлбөрийг баталж, 2020-2023 онд хэрэгжүүлсэн бөгөөд 2023 оны 20/04 дүгээр тогтоолоор хугацааг сунгасан юм.
Хөтөлбөрт тусгаснаас 200-гаас дээш толгой үхэр тоолуулсан малчин өрх “Аймгийн аварга үхэрчин”-ий болзол хангадаг. Мөн урд оноос өссөн тугалын тоогоор 2700 малчин өрх нийт 46.5 сая төгрөгийн урамшуулалд хамрагдах болзол хангажээ.
Өвөрхангай аймгийн нийт мал сүргийн 17.6 хувийг үхэр сүрэг эзэлдэг. Тодруулбал, 367.7 мянган үхэртэй ба өмнөх оноос 54.9 мянгаар өссөн дүнтэй байна.
“Малын тоо толгойн албан татварын тухай хууль”-иар малд ногдуулах албан татварын хэмжээг сум, дүүргийн ИТХ-аас тогтоох ба 0-2000 төгрөг байхаар заасан байдаг.