loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөг аймгийн төв талбайд зохион байгуулагдаж байна.  | HuduuMN

“Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөг аймгийн төв талбайд зохион байгуулагдаж байна.

2024-05-01

Монголын хуульчдын холбооны Өвөрхангай аймаг дахь салбараас аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран жил бүр иргэдэд хууль эрх зүйн туслалцааг нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор “Хуульчийн Про Боно өдөр” өдөрлөгийг зохион байгуулдаг.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Тус өдөрлөгт төрийн болон хууль сахиулах 13 байгууллага оролцож, үнэ төлбөргүй эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгч, зарим асуудлыг шийдвэрлэж байгаа юм.
Өдөрлөгт дараах байгууллагууд оролцож байна.
✅ МХХ-ын Өвөрхангай аймаг дахь салбар
✅ Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс (Архивын тасагтай)
✅ Аймгийн шүүх
✅ Аймгийн Прокурорын газар
✅ ХЭҮК-ын аймаг дахь ажилтан
✅ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
✅ Аймгийн Цагдаагийн газар
✅ Шүүхийн шинжилгээний бүсийн төв
✅ Улсын бүртгэлийн хэлтэс
✅ Нийгмийн даатгалын хэлтэс
✅ Хууль зүйн туслалцааны төв
✅ МНТ-ын Өвөрхангай аймаг дахь салбар
✅ МӨХ-ны Өвөрхангай аймаг дахь салбар Өдөрлөг 16:00 цаг хүртэл үргэлжлэх тул Өвөрхангай аймгийн иргэд та бүхэн төв талбайд хүрэлцэн ирж зөвлөгөө, мэдээлэл аваарай.