
11 -р сарын 22 -ны цасан шуурганы аюултай үзэгдлийн үеэр АОБГазарт нийт 101 дуудлагаар 186 хүн төөрсөн ба Аймгийн хэмжээнд эрлийн 41 бүлгийн 176 албан хаагч дайчлагдан ажиллав. Одоогоор өөрсдийн машинтайгаа явсан 4 иргэнийг үргэлжлүүлэн хайж байна. Бусад иргэдийг эсэн мэнд олоод байна. Эрлийн багт хамтран ажилласан нийт албан хаагч, иргэддээ талархал илэрхийлье.