loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Газар

Газрын төлбөр төлөгч Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.

Газрын төлбөр төлөгч Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.

Төлбөр ногдуулах газар Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 1О дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.

Газрын төлбөрийн хувь, хэмжээ Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараахь хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно:

нэг хонин толгойд ногдуулах бэлчээрийн газрын төлбөрийн хязгаар О,О1-О,О3 хувь; эзэмшиж, ашиглаж байгаа нэг га тариалан, хадлангийн газрын төлбөрийн хязгаар О,О1-О,О3 хувь; эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь; зам, шугам сүлжээний газрын километр тутмын газрын төлбөрийн доод хязгаар 15ОО төгрөг, дээд хязгаар 75ОО төгрөг; 2. Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно.

Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газрын төлбөрийг тухайн нутаг дахь хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээг хоёр дахин багасгаж тооцно.

Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсгийн газрын төлбөрийг уг газар нь уурхайн эдэлбэрт олгохоос өмнө хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байсныг харгалзан хоёр дахин өсгөж тооцно.

Ойн болон усан сан бүхий газрын төлбөрийг ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээг хоёр дахин өсгөж тооцно.

Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно.

Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно.

Эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр атаршуулсан болон өнжөөсөн газрын төлбөрийг тухайн тойргийн тариалангийн талбайн төлбөрийн хэмжээгээр тооцно.

Газрын төлбөрөөс чөлөөлөх

Дараахь төлбөр төлөгчийг дор дурдсан газрыг эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлнө: 1/ малчин өрхийг бэлчээр, хадлангийн газрын;

2/ Монгол Улсын иргэнийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй О,О7 га хүртэлх хэмжээний газрынх нь төлбөрийн 9О хувиар;

3/ Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хилийн зурвас газрын;

4/ Монгол Улсын иргэнийг түүнд байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалахад зориулан эзэмшүүлсэн газрын;

5/ өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улсын бүртгэлтэй асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг эзэмшиж, ашиглаж буй газрынх нь;

6/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хөрсний бүтцийг сайжруулах, бэлчээрт шилжүүлэх зорилгоор олон наст болон буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний 5 жил хүртэлх хугацаанд;

7/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр тариалсан олон наст ургамал, жимс, жимсгэний талбай эзэмшиж, ашигласны төлбөрөөс анхны ургац өгөх хүртэлх хугацаанд;

8/ сууц өмчлөгчдийн холбоог түүнд гэрээгээр ашиглуулж байгаа орчны газрын.

9/үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын.

10/ алслагдсан суурин газар, орон нутагт өндөр технологийн үйлдвэрлэл явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг газар эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар.

11/худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар;

12/чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 10 жилд 100 хувиар.

Газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн болон байгаль орчинд ивээлтэй технологиор ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. 3.Үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэрийн газарт хохирол учруулсан тохиолдолд гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн талаар холбогдох байгууллагаас дүгнэлт гаргасан нөхцөлд газрын төлбөрөөс чөлөөлнө.

Газрын төлбөр ногдуулах

Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага / албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ.

Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын

Газрын төлбөрийг төлөх, тайлагнах

Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна.

Газрын төлбөрийн орлогын зохих хувийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулна. Тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газрын төлбөрөөс орох орлогыг харгалзан газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно.

Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага / албан тушаалтан/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ болон газрын төлбөрийн тухайн шатны тайлангийн нэг хувийг татварын албанд тушаана.

Татварын алба Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина.

Орон байр

Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд олгох ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхлэхээр болжээ.

Ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийг хувь хүн өөрөө, 60 хувийг төр батлан даах юм. УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн аж. Хүүгийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан байна.

Энэхүү зээлийг олгож эхэлснээр жилд 2700 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэх аж. Тус шийдвэрийн хүрээнд энэ сарын 23-наас эхлэн ХААН, Ариг, Транс, Богд, Капитрон, Төрийн болон Худалдаа хөгжлийн банканд хандаж хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой.

Бизнес эрхлэлт

Нутаг бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Үзэсгэлэнт байгалийн зохицол, хүчит бөхчүүдээрээ зарим нь гайхуулж байхад оюуны их сэхээтнүүд шил шилээ даран төрөн гардаг сум ч бий. Харин зүүн бүсийн Сүхбаатар аймаг нэгдүгээрт, наран мандах нутаг хэмээн ялгарна. Хоёрдугаарт, улсын наадмын эхний V байрт хурдалсан шандаст хүлэг аль нэг талаараа Сүхбаатарын угшилтай байдаг. Эдгээрээс гадна төрийн тахилгат Алтан овоо, хийморь сэргээгч Шилийн богд уул, 1000 хун чуулдаг Ганга нуураас эхлээд хамгийн олон унтарсан галт уултай аймаг гэдгээрээ бусдаасаа ялгарна.

Сүхбаатар аймгийн Бичигт боомтыг нээсний 30 жилийн ойн өдөр буюу 2022 оны 06 дугаар энэ сарын 2-нд боомтыг олон улсын жишигт хүргэх эхлэлийг тавилаа. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн дотор дуусгахаар зорьж байна. Харин төмөр замыг 3-5 жилийн дотор барьж дуусгах юм. Манай улс 66 жилийн өмнө анх БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байв. Үүнээс хойш хоёр улсын хооронд төмөр замын дахин нэг шинэ гарцтай болсон нь энэ юм.

“Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой. Тухайлбал, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. Мөн эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина” гэв.

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зүүн аймгийн уул уурхайн ордууд эдийн засгийн эргэлтэд орж, байгальд ээлтэй, тээврийн шинэ дэд бүтэц бий болно. Мөн манай улсаар дамжин өнгөрөх экспортын хэмжээ нэмэгдэх юм. Бичигт боомтыг төмөр замаар холбож, өргөтгөснөөр бизнесийнхэн, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих боломж бүрдэж байгааг Аймгийн Засаг дарга М.Идэрбат онцолж байв.

Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Бичигтийн боомтыг Монгол Улсын далайд гарах хоёр дахь жим гэж олон жил ярьж, мөрөөдөж байсан нь төмөр зам нээлтээ хийснээр өнөөдөр биеллээ оллоо. Тиймээс сүхбаатарчуудын хувьд түүхэн өдөр тохиож байна. 2000 оны үед манай аймгийн хадгаламжийн орлого таван тэрбум байсан бол одоо 150 орчим тэрбум болсон. Аймгийн төвдөө 4.6 км замтай байсан бол өдгөө 60 гаруй км замтай, хүний хөгжлийн тухайд их ахиж дэвшлээ. Үүний ард үе үеийн Засгийн газрын олон хүний хөдөлмөр зүтгэл бий” гэсэн юм.

Татварын хөнгөлөлт

Татварын тухай хуулийн холбогдох зүйл заалтаас дурьдвал:

23.1.Албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7-д заасан орлогод ногдуулах жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ:

Албан татвар ногдуулах жилийн

орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/ 0-6 000 000 хүртэл 240 000 6 000 000-12 000 000 хүртэл 216 000 12 000 000-18 000 000 хүртэл 192 000 18 000 000-24 000 000 хүртэл 168 000 24 000 000-30 000 000 хүртэл 144 000 30 000 000-36 000 000 хүртэл 120 000 36 000 000 ба түүнээс дээш - 23.2.Доор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:

23.2.1.үр тариа;

23.2.2.төмс, хүнсний ногоо, түүний үр;

23.2.3.жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац;

23.2.4.тэжээлийн ургамал;

23.2.5.модны суулгац.

23.3.Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.

23.7.Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.8.Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн баримтаар нотлогдож байгаа хандивтай тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчид эдлүүлнэ.

23.9.Албан татвар төлөгчийн дараах орлогод ногдох албан татварт хөнгөлөлт эдлүүлнэ:

23.9.1.донорын олговор;

23.9.2.даатгалын нөхөн төлбөр;

23.9.3.Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал.

23.10.Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуулийн 6.3.2-т заасан орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

23.11.Энэ хуулийн 23.7-д заасан тоног төхөөрөмж, бараа материалын жагсаалтыг Засгийн газар батална.

23.12.Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан хувиар албан татвар төлж байгаа хувь хүн энэ хуульд заасан хөнгөлөлт эдлэхгүй.

23.13.Албан татвар төлөгч энэ хуулийн 23.3, 23.4-т заасан хөнгөлөлтийн аль нэгийг сонгон эдэлнэ.

23.14.Албан татварын хөнгөлөлтийг энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй бөгөөд энэ хуулийн 23.1, 23.9-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлтийг 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно.

23.15.Энэ хуулийн 22.1-д заасан чөлөөлөлт болон энэ хуульд заасан хөнгөлөлт эдлүүлэх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Санхүүгийн дэмжлэг

“Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган амжилттай үргэлжилж байна. “Бүсийн хөгжил - Хамтын ажиллагаа” сэдвээр Зүүн бүс нутгийг төлөөлөн илтгэл танилцуулаа. Сүхбаатар аймагт төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны хөтөлбөрийг баталж шилжин ирж ажиллаж амьдарч сурах гэж байгаа иргэдэд орон байрны хөнгөлөлт, сургалтыг төлбөрийг даах болон бусад хэлбэрүүдээр дэмжин ажиллана."Нээлттэй Сүхбаатар аймаг" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Бусад

Хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийг төсвийн бодлогоор дэмжинэ. Тухайлбал анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана. Түүнчлэн орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Үүнээс гадна орон нутагт ажиллаж амьдрах иргэдийг дараах байдлаар дэмжих аж.

2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90%, дараагийн гурван жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө; Уул уурхайн компаниас бусад үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна; Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно. Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ.

Хавсралт

Тайлан

Сүхбаатар аймаг 1942 онд байгуулагдсан. 85мянган квм газар нутагтай. 2022 оны жилийн эсцийн байдлаар 65,2 мянган хүн амтай, 4,6 сая толгой малтай болсон. Тус аймгийн нутгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус хиллэдэг. Аймгийн нутаг Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс 790 метр өргөгдсөн Байшинт юм. Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-гаад булаг шанд, гол горхи байдаг. Хавиргын булаг, Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир, өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой. Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд:Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 км2 талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт улсын дархан цаазат Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын 70 гаруй агуй зэрэг олон агуй, Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм. НЭЭЛТЭЙ СҮХБААТАР АЙМАГ Аймгийн ИТХ-ын тогтоолоор “Нээлттэй Сүхбаатар аймаг” хөтөлбөрийг баталж, орон нутагт шилжин ирж буй иргэдийг ажиллах нөхцөл боломжоор хангах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 2023 оны аймгийн нийт төсөв 41,4 тэрбум төгрөгөөр батлагдаж орон нутгийн болон улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. ЭРҮҮЛ МЭНД Сүхбаатар аймгийн 65,2 мянган хүн амд эрүүл мэндийн анхан болон дунд шатны үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд улс болон орон нутаг хандив тусламжаар сүүлийн 2 жилийн хугацаанд 5 орчим тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж сумдын эрүүл мэндийн төвүүдийг туулах чадвар сайтай автомашинаар хангаж, анхан шатны ЭМТ-ийг материаллаг бааз суурийг нэмэгдүүлж байна. БОЛОВСРОЛ Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургууль, 24 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, цэцэрлэгийн хамрагдалт 98 орчим хувьтай байна. 2023 оны “Хүүхэд хөгжил хамгаалал-”ын жил болгон зарлаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардалд 100 гаруй сая төгрөгийг төсөвлөв. Ерөнхий боловсролын сургуулиудад Биологи, мэдээлэл зүйг кабенатыг байгуулж, цэцэрлэгүүдэд тус бүр 560 сая төгрөгийн тоглоом наадгайгаар хангав. Багш, эмч нарыг комьпютержүүлэх ажилд 1,2 тэрбум төгрөгийг төсөвлөв. Нээлттэй аймаг хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган”-ыг зохион байгуулж, гадаад дотоодын хөрөнгө оруулагч, зочид төлөөлөгч 200 орчим хүн оролцлоо. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар аймаг 8 аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээг үзэглэв.

СҮХБААТАР АЙМАГ 8 АЖ АХУЙ НЭГЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА "Сүхбаатар аймаг- Хөгжилд хамтдаа" хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы үр дүнд 8 аж ахуй нэгжтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тухайлбал НҮБ-ын Хүүхдийн сан, Моннис групп “Аэро монголиа” ХХК Нисэх онгоцны буудал барих, “Моннис урбан девелопмент” ХХК 960 айлын орон сууцны төсөл, “Их модун” ХХК Сүхбаатар Модун хотхон төслийн нэгдүгээр ээлжийн 288 айлын орон сууц, “Эрээн толгой” ХХК Авто замын төсөл , “Мэтагро” хөдөө аж ахуйн цогц төсөл, “Сакура проперти” Эко хот төсөл, “Мандах наран” ТББ Ид шидийн орон төсөл зэрэг төсөлд хамтран ажиллаж, хэрэгжүүлэхээр болов.

БИЧИГТИЙН БООМТЫН ХӨГЖИЛ УИХ-н гишүүн Ж.Батсуурь: Бичигтийн боомтын төмөр зам, дэд бүтэц ашиглалтанд орсноор зүүн бүсийн уул уурхайн бүтээгдэхүүнүүд далайд гарах боломж нээгдэнэ. Нутаг бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Үзэсгэлэнт байгалийн зохицол, хүчит бөхчүүдээрээ зарим нь гайхуулж байхад оюуны их сэхээтнүүд шил шилээ даран төрөн гардаг сум ч бий. Харин зүүн бүсийн Сүхбаатар аймаг нэгдүгээрт, наран мандах нутаг хэмээн ялгарна. Хоёрдугаарт, улсын наадмын эхний V байрт хурдалсан шандаст хүлэг аль нэг талаараа Сүхбаатарын угшилтай байдаг. Эдгээрээс гадна төрийн тахилгат Алтан овоо, хийморь сэргээгч Шилийн богд уул, 1000 хун чуулдаг Ганга нуураас эхлээд хамгийн олон унтарсан галт уултай аймаг гэдгээрээ бусдаасаа ялгарна.

Сүхбаатар аймгийн Бичигт боомтыг нээсний 30 жилийн ойн өдөр буюу 2022 оны 06 дугаар энэ сарын 2-нд боомтыг олон улсын жишигт хүргэх эхлэлийг тавилаа. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн дотор дуусгахаар зорьж байна. Харин төмөр замыг 3-5 жилийн дотор барьж дуусгах юм. Манай улс 66 жилийн өмнө анх БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байв. Үүнээс хойш хоёр улсын хооронд төмөр замын дахин нэг шинэ гарцтай болсон нь энэ юм.

“Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой. Тухайлбал, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. Мөн эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина” гэв.

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зүүн аймгийн уул уурхайн ордууд эдийн засгийн эргэлтэд орж, байгальд ээлтэй, тээврийн шинэ дэд бүтэц бий болно. Мөн манай улсаар дамжин өнгөрөх экспортын хэмжээ нэмэгдэх юм. Бичигт боомтыг төмөр замаар холбож, өргөтгөснөөр бизнесийнхэн, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих боломж бүрдэж байгааг Аймгийн Засаг дарга М.Идэрбат онцолж байв.

Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Бичигтийн боомтыг Монгол Улсын далайд гарах хоёр дахь жим гэж олон жил ярьж, мөрөөдөж байсан нь төмөр зам нээлтээ хийснээр өнөөдөр биеллээ оллоо. Тиймээс сүхбаатарчуудын хувьд түүхэн өдөр тохиож байна. 2000 оны үед манай аймгийн хадгаламжийн орлого таван тэрбум байсан бол одоо 150 орчим тэрбум болсон. Аймгийн төвдөө 4.6 км замтай байсан бол өдгөө 60 гаруй км замтай, хүний хөгжлийн тухайд их ахиж дэвшлээ. Үүний ард үе үеийн Засгийн газрын олон хүний хөдөлмөр зүтгэл бий” гэсэн юм.

Хавсралт