loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Эрдэнэцагаан сумын иргэд100 жилийн ойгоо тэмдэглэхтэй холбоотойгоор өнгө зүсээ засахаас эхлээд нүдэнд харагдаруйц үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг сануулж байна. | HuduuMN

Эрдэнэцагаан сумын иргэд100 жилийн ойгоо тэмдэглэхтэй холбоотойгоор өнгө зүсээ засахаас эхлээд нүдэнд харагдаруйц үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг сануулж байна.

2023-10-05 ~ 2023-10-31

❇️ Эрдэнэцагаан сумын иргэд хөдөлмөрчид аймгийн Засаг даргыг ажлын хэсгийн хамтаар орон нутагт ажиллаж сумын нөхцөл байдалтай танилцаж, иргэд малчдын санал хүсэлтийг сонсож явааг талархан хүлээн авч байна. Тус сумын иргэдийн хувьд төрийн болоод сум орон нутагт өрнөж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хомс байдгийг хэлж байна. Тиймээс хадлан тэжээл бэлтгэх, газар олголт, уул уурхайн талаар ойлголт хомс, үүнээс үүдэлтэй үл ойлголтууд байгааг ч хэллээ. ❇️ Аймгийн засаг дарга иргэдтэй уулзах үеэр энэ бүх асуултад хариулт авч, орон нутгийн удирдлагууд болон ажлын хэсгийн гишүүд холбогдох мэдээ мэдэллээр хангав. ❇️ Иргэдийн хувьд ирэх жил 100 жилийн ойгоо тэмдэглэхтэй холбоотойгоор өнгө зүсээ засахаас эхлээд нүдэнд харагдаруйц үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг сануулж байна.