loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.  | HuduuMN

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2023-11-24 ~ 2023-11-30

✳️. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг агаарын нөхцөл байдал байгалийн гамшгийн улмаас үүссэн нөхцөл байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өвөлжилтийн байдлыг хохирол багатай даван туулахад анхаарах асуудлын талаар танилцууллаа. Сүхбаатар аймгийн хувьд шуурганд төөрсөн иргэдийн дуудлага хамгийн их буюу 101 дуудлага ирж, 186 иргэнийг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсанд Монгол Улсын шадар сайд, Аймгийн удирдлага, Онцгой комиссын гишүүдэд уялдаа холбоогоо сайн хангаж, эрлийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж хохиролгүй даван туулсанд талархал илэрхийлэв. ✳️. Цаашид аймаг орон нутагт шаардлагатай техник хэрэгсэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, цаашид өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор малчид, иргэдийг бэлэн байдлын цүнх бэлдэж, шаардлагатай тохиолдолд бэлэн байдлаа хангахад сургах чиглэлээр зөвлөмж даалгавар өглөө. ✳️. Монгол улсын шадар сайд С. Амарсайхан, Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбатын хамт малчдын төлөөлөлттэй уулзаж, тэдний санаа бодлыг нь сонслоо. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Ц.Монхорынх өчигдөр 1000 гаруй бог, 100 гаруй үхрээ шуурганд уруудуулжээ. Өвөлжилт хүндэрч малаа эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн ч мал, махны үнэ бага учраас амьдрахад хүнд байгаа талаар гэрийн эзэгтэй Б.Баяраа хэлж байлаа. Өвөлжилтийн бэлтгэлээ хангаж 250 боодол өвс, тэжээл зэргийг бэлтгэжээ.