
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Асгат, Түвшинширээ сумын эрүүл мэндийн төвд шинэ авто машин гардуулж өглөө.Анхан шатны эрүүл мэндэд үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор бааз суурийг бэхжүүлэх хөрөнгө оруулалтыг шат дараатай хийж байна.