loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 3 дугаар багийн нутаг дэвсгэрт зөөврийн усан сан байгуулах  | HuduuMN

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 3 дугаар багийн нутаг дэвсгэрт зөөврийн усан сан байгуулах

2023-11-17 ~ 2023-11-30

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 3 дугаар багийн нутаг дэвсгэрт зөөврийн усан сан байгуулах ажлыг "Хайлааст гарам ХХК" 42,874.2 мянган төгрөгийн үнийн саналаар шалгарч тус ажлыг 100 хувь хийж гүйцэтгэлээ. Тус ажлыг ажлын хэсэг тоо хэмжээ, техникийн тодорхойлолтын дагуу шалган хүлээн авч ашиглалтад орлоо. Төсөл хэрэгжсэнээр 4,1*3,6 талбай бүхий хэмжээтэй усан сан бий болж иргэд ойроос усаа зөөх боломжийг бүрдүүлж усан сангийн хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Иймд иргэд ус түгээх цэгээр 24 цаг үйлчлүүлэх боломжтой боллоо. Мөн шинээр баригдсан худагт ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар ухаалаг төхөөрөмж суурилуулах ажлыг Дөрвөлж ХК-ний ажилтнууд хийж гүйцэтгэлээ. Цахим худагтай болсноор ус түгээгч шаардлагагүй болж , төлбөр тооцооны оновчтой систем нэвтэрч, уртасгасан цагаар ажиллах үед ачаалал нэмэгдэхгүй, оочер дараалал үүсэхгүй, орчны бохирдол нэмэгдэхгүй зэрэг олон талын ач холбогдолтой юм. Хамтран ажилласан Дөрвөлж ХК-ний хамт олонд баярлалаа.