loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СПОРТЫН ЦОГЦОЛБОР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ | HuduuMN

СПОРТЫН ЦОГЦОЛБОР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2024-07-22 ~ 2024-07-31

СПОРТЫН ЦОГЦОЛБОР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод баригдсан Спортын цогцолбор ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус цогцолбор ашиглалтад орсноор орон нутагт олон улс, тив, дэлхийн тэмцээн наадмыг зохион байгуулагдах боломж бүрдэж байна. Сүхбаатар аймгийн хүүхэд залуус Усан спортоор улсад амжилт үзүүлж эхэлсэн. Энэхүү Спортын цогцолбор ашиглалтад орсноор спортын бүхий л төрөлд амжилт үзүүлэх нөхцөл боломж бүрдэж байна. Өвөл зуны халж, хөрдөг агааржуулалтын систем, гадна тохижилт зэрэг олон үзүүлэлтээр жишиг болохуйц шинэ спорт цогцолборын барилгыг “Их модун” ХХК барьж ашиглалтад орууллаа. Нээлтийн арга хэмжээнд зориулж Сагсан бөмбөг, Волейболын нөхөрсөг тэмцээн тус тус зохион байгуулагдлаа. 2024.07.21