loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СҮХБААТАР АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНООС 500 МАЛЧИН ЭМЭГТЭЙД “АМИН ДЭМИЙН БАГЦ, СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖИЙГ” ГАРДУУЛЖ БАЙНА | HuduuMN

СҮХБААТАР АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНООС 500 МАЛЧИН ЭМЭГТЭЙД “АМИН ДЭМИЙН БАГЦ, СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖИЙГ” ГАРДУУЛЖ БАЙНА

2024-03-07 ~ 2024-03-14

✅ Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж. Гантулга тэргүүлэгчдийн хамт Баяндэлгэр, Халзан суманд ажиллалаа. ✅ Тус холбооноос аймгийн 500 малчин эмэгтэйд сэтгэлийн дэм үзүүлж, “АМИН ДЭМИЙН БАГЦ, СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖИЙГ” гардуулж зургаа дахь сумандаа ажилалаа. Жирэмсэн хөхүүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэд төрүүлж өсгөсөн малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл сум бүхэнд 30 хүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, санаа бодлыг нь сонсож байна. ✅ Малаа зуданд алдаж хүндхэн байгаа энэ үед аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын эмч үзлэг хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна. Аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа өвөлжилт цаг үеийн талаар авч байгаа арга хэмжээний талаар танилцуулж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс олгосон малчин эмэгтэйчүүдийн төлөөлөлдөө хандивын багцыг гардуулж өгч, Хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахыг малчин эмэгтэйчүүддээ уриалж байв