loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
#ТАЛАРХАЛ  | HuduuMN

#ТАЛАРХАЛ

2024-05-30 ~ 2024-05-31

Сүхбаатар аймгийн дугуйн спортын төрөлд түүхэн амжилт үзүүлж, " ПАРИС- 2024 ОЛИМП" тив дэлхийн наадамд Монгол улс дугуйн төрлөөр 28жилийн дараа оролцох эрхээ авсан шавь Б.Тэгшбаяртаа Багшийн зүгээс болон ивээн тэтгэгч дэмжигчдийнхээ зүгээс халуун баяр хүргэе. Бидний амжилтанд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат танд ТАЛАРХАЛ илэрхийлье. 2023 онд Сүхбаатар аймгийн Тамгын Газар, Аймгийн засаг дарга М.Идэрбат дэмжлэг үзүүлж, GIANT брэндийн дугуйгаар "ОЛИМП"-д эрх авах амжилтыг үзүүлэхэд гол тулгуур болсон. Мөн Монголын Олимпийн хороо болон дарга Б.Баттүшиг шавийг маань цалинжуулж , Азийн болон дэлхийн аваргын тэмцээний зардалыг бүрэн дааж амжилтанд хөтөлж байгаад талархаж байна. Шавь Б.Тэгшбаяр маань дугуйн спортод эргэлт буцалтгүй орж өөрийн хүч хөдөлмөр, ур чадвараа гарган амжилт үзүүлсэнд, биднийг дэмжсэн та нартаа багшийн зүгээс дахин баярласанаа илэрхийлье. Хүндэтгэсэн ОУХМ С. Төмөрхуяг Идэрбат Манлайбаатар