loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ ХУРДАН ” ЦЭГИЙН СҮХБААТАР АЙМАГТ ХЭЛТСИЙН 1 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ байна. | HuduuMN

“ ХУРДАН ” ЦЭГИЙН СҮХБААТАР АЙМАГТ ХЭЛТСИЙН 1 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ байна.

2024-08-09 ~ 2024-08-12

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 499-р тогтоолоор ЦХХХЯ харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдаж 21 аймагт Төрийн цахим үйлчилгээний хэлтэс байгуулагдсан. Сүхбаатар аймагт төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь 05-р сард байгуулагдсан бөгөөд, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Сүхбаатар аймагт хэлтсийн 1 жилийн ой тохиож байна. Энэхүү хугацаанд манай хэлтэс 10600 лавлагаа тодорхойлолт 6000 гаруй зөвлөгөө мэдээлэл өгсөн 2024 оны 1 сараас Улсын бүртгэлийн хэлтэстtй хамтран Гар утасны gsign Аппликейшн дээр суурилсан тоон гарын үсэг 300 олгож ажилласан байна. Иргэдэд цахим ур чадвар олгох сургалтыг үе шатлалтайгаар зохион байгуулсан. Мөн 13 сумандаа томилолтоор ажиллаж ТАХ, ард иргэд , ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагч дүү нартаа сургалт орж 13 сумандаа Хурдан цэгүүдээ амжилттай нээсэн байна.