loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"АРВАН МЯНГАН ХҮЛЭМЖ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДОРНОД АЙМГИЙН ӨРХ БҮР ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ БОЛНО. | HuduuMN

"АРВАН МЯНГАН ХҮЛЭМЖ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДОРНОД АЙМГИЙН ӨРХ БҮР ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ БОЛНО.

2024-05-06

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар "Арван мянган хүлэмж" төслийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд Дорнод аймгийн 1200 өрх хүлэмжтэй болж, өрхийн тариалан эрхлэх, үр үрсэлгээ хийх, дадлага ажил гүйцэтгэх сургалт бааз бий болгох, хүлэмжийн массын тариалалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Тус аймагт хашаанд амьдардаг 10 мянган өрх бий. Төслийн хүрээнд эдгээр бүх өрхийг хүлэмжтэй болгоно. Ингэхдээ орон нутгийн төсвийн санхүүжилтээр хөнгөлөлттэй үнээр буюу 1,7 сая төгрөгийн өртөгтэй хүлэмжийг 90 хувь хөнгөлж, 170 мянган төгрөгөөр олгох юм. Тодруулбал, энэ онд орон нутгийн төсвийн 719 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 410 ширхэг буюу 14240 мкв-аар хамгаалагдсан хөрсний талбайг нэмэгдүүлж, зуны нийлэг хальсан хүлэмжийн тоог 1556-д, талбайн хэмжээг 50.3 мянган мкв-д хүргэхээр ажиллаж байгаа аж.