loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
 Бичигт боомтод гадаад паспорт захиалах боломжтой боллоо. | HuduuMN

Бичигт боомтод гадаад паспорт захиалах боломжтой боллоо.

2024-05-02

Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод гадаад паспорт захиалах өөртөө үйлчлэх 24/7 цахим машиныг байршуулжээ. Ингэснээр улсын хэмжээнд хоёр дахь боомтод уг үйлчилгээг нэвтрүүлж буй гэнэ.

Эрдэнэцагаан сум 7000 гаруй хүн амтай ч явуулын хүн амтайгаа нийлээд 10 мянга дөхнө. Уул уурхайн салбарын ажилчид, түр оршин суугчид их байдагтай холбоотойгоор гадаад пасортын хавсралт хүсэх тохиолдол их байдаг байна. 2023 оны 10 дугаар сараас сумандаа гадаад паспорт олгож эхэлсэн бөгөөд үүнээс хойш 600 орчим иргэнд олгосон бол хавсралтыг сард 40-50 иргэнд олгодог байна.

Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цахим үйлчилгээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийгдсэн уг ажлыг Хууль зүйн яам, УБЕГ-аас хэрэгжүүлж буй бөгөөд Хууль зүйн дэд сайд Б.Солонго нээлтийн ажиллагаанд оролцжээ.

Иргэн төлбөрийн карт, цахим үнэмлэхтэйгээ ирснээр уг цахим машинд паспортын зургаа даруулж, захиалгаа өгөх боломжтой. Захиалсан паспорт ажлын 7-10 хоногт хэвлэгдэн ирнэ.