loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Цайрт минерал компани 55 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр боллоо. | HuduuMN

Цайрт минерал компани 55 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр боллоо.

2024-02-22

Сүхбаатар аймгийн хэмжээнд цасан зудын онцгой нөхцөл үүсээд байгаа энэ үед Цайрт минерал компанийн зүгээс нийт 55 сая төгрөгийн дэмлэгийг үзүүлэхээр болжээ.

Тодруулбал, зудын үед техникийн үе шаттай тусламжийг үзүүлсээр ирсэн бол энэ удаад улсын онцгой комиссын нөөцөөс ирүүлэх 200 тонн тэжээлийг Улаанбаатар хотоос татан авах тээврийн зардал болох 35.0 сая төгрөг, мөн Сүхбаатар сум орох зам болон багууд хүрэх замыг нээхэд ковш гарган тус суманд шаардлагатай материал худалдан авахад зориулан 20.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.