Сүхбаатар аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/628 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаж байна.
1. Баруун-Урт сумын 7-р багийн нутаг Эко 1 хорооллын урд талд Амины орон сууцны зориулалтаар 42 байршилд 700 м² газруудыг худалдана.
- Дуудлага худалдааны анхны үнэ 31400000
- Дэнчингийн хэмжээ 3140000 төгрөг
- Эзэмших хугацаа 15 жил
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг аймгийн төрийн сангийн 100120000941 тоот данс
- Дэнчин 3140000 төгрөгийг 100120000967 тоот дансанд тус тус тушаана.
2. Оролцогч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг газрын даамлаас авч бөглөн, дэнчин, хураамж тушаасан баримт, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт бүрдүүлсэн байна. Дуудлага худалдаанд оролцогчдын материалыг 2024 оны 12 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажлын цагаар хүлээн авах бөгөөд ГХБХБГ-ын 203 тоот өрөөнд тухайн байршлын дуудлага худалдаа болохоос 30 минутын өмнө битүүмжилсэн хайрцагт хүлээн авна.
3. Дуудлага худалдааны зарыг газрын биржийн цахим систем www.mle.mn-д байршуулсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дор дурдсан утсаар холбогдоно уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 90975151, 88028957 утсаар лавлана уу.
СҮХБААТАР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР