loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
КОНСУЛЫН ТОЙРГИЙН ТАВАН АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-ЫН ХАНЖОУ ХОТОД АЙЛЧИЛЛАА | HuduuMN

КОНСУЛЫН ТОЙРГИЙН ТАВАН АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-ЫН ХАНЖОУ ХОТОД АЙЛЧИЛЛАА

2024-09-19

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас 2024.09.09-нөөс 2024.09.13-ны өдрүүдэд айлчлал зохион байгуулж Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгуудын төлөөлөгчид Хятадын Жэжян мужийн Ханжоу хотод ажиллалаа. Жэжян мужийн Гадаад хэргийн газрын орлогч дарга Ши Хуажүн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, тус мужийн нийгэм эдийн засгийн хөгжлийг танилцуулав. Төлөөлөгчид Алибаба группийн Ханжоу дахь төвд зочилж, Хятадын интернет үйлчилгээ, цахим худалдааны инновац хөгжилтэй танилцаж,  Баруун нуур”-аар аялж, Хятадын ногоон экологийн хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн байдалтай танилцав.