loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна | HuduuMN

Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

2024-11-07

 Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран төрийн албан хаагчдад зориулсан нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг эхэллээ. Сургалтад Сүхбаатар аймгийн төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид, сумдын удирдлага цахимаар оролцож байна. 

Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар  нь Аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээны агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль ёсыг сахиулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх талаарх бодлого, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар орон нутаг дахь төрийн албан хаагчдад сургалт мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.