. Малчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллийг олон нийтэд танилцуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, аймгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд – Сүхбаатарт үйлдвэрлэв -2024” арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүнс”, “Алтан намар” ,”Хөнгөн
. үйлдвэрлэл”, “Шилмэл мал” үзэсгэлэн худалдааг 2024 оны 09 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд Баруун-Урт сумын төвд зохион байгуулагдана.
. Өнгөрсөн өвлийн зудын зудад хээлтүүлэгч мал ихээр хорогдож, хомсдол үүссэн тул энэ жилийн хувьд сүү, махны чиглэлийн “Шилмэл мал”-ын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
. Мөн зүүн бүсийн хамтын ажиллагааны хүрээнд Дорнод, Хэнтий аймгийн орон нутгийн онцлог бүхий бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдана.
. Үйл ажиллагаанд оролцох иргэд, малчид, аж ахуй нэгжийг сумдын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт бүртгэж байна.