loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Пипл ин Нийд ОУТББ-ын ЧИП төслийн хамт олон Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллаа. | HuduuMN

Пипл ин Нийд ОУТББ-ын ЧИП төслийн хамт олон Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллаа.

2024-07-23

НҮБ-ын Хүүхдийн сангийн “Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд “Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц”-ыг хэрэглээнд нэвтрүүлэх төслийн хүрээнд 2023 ны хавар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 43 айл өрхөд ЧИП багцыг олгож байсан билээ. Энэ удаагийн уулзалтаар Сүхбаатар аймгийн Ажлын хэсэг, иргэдийн төлөөлөл болон ЖДҮ эрхлэгчтэй хамтран ЧИП төслийн хэрэгжилт, Чипийн багцын ашиглалтын үед тулгарч буй саад бэрхшээл, цаашид авах арга хэмжээг хэлэлцсэн. Мөн ЧИП багц үйлдвэрлэх сонирхолтой ААН, иргэдийн төлөөлөлтэй уулзах, багцыг хэрэглэх хүсэлтэй иргэдэд зөв хэрэглээ дадал, ашиглалтын сургалт мэдээллийг өгч ажилласан. Уг багцыг монгол гэрт амьдардаг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлснээр нүүрсээр галладаг уламжлалт зуухыг халж, оронд нь эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, гэрийн хаалганд суурилдаг агаар шүүгч суурилуулж, ус, салхины хамгаалалттай нэмэлт бүрээсээр гэрийг дулаалснаар гэр доторх агаарын чанарыг сайжруулахын зэрэгцээ гадна агаарын бохирдлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.