loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Сүхбаатар  аймагт “ХУРДАН” цэгийн нээлтээ албан ёсоор нээлтээ хийсэн. | HuduuMN

Сүхбаатар аймагт “ХУРДАН” цэгийн нээлтээ албан ёсоор нээлтээ хийсэн.

2023-11-24

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 499-р тогтоолоор ЦХХХЯ харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдаж 21 аймагт Төрийн цахим үйлчилгээний хэлтэс байгуулагдсан. Сүхбаатар аймагт төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь 07-р сард байгуулагдсан бөгөөд одоогоор хэлтсийн дарга-1, үйлчилгээний ахлах-1, үйлчилгээний ажилтан-3, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах зорилгын хүрээнд тус хэлтэс нь 2023.08.10-нд Сүхбаатар аймагт “ХУРДАН” цэгийн нээлтээ албан ёсоор нээлтээ хийсэн. Тус хэлтэс нь 3 ХУРДАН цэгээр дамжуулан 35 байгууллагын 440 нэр төрлийн лавлагаа,тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх дахин захиалж сунгалт хийж болохоос гадна бүх төрлийн татвар торгуулийг төлөх бүхүй нэг цонхны ХУРДАН цэгийн үйлчилгээ үзүүлж байна. Сүхбаатар аймагт Төрийн цахим үйлчилгээний хэлтэс ХУРДАН цэгүүд байгуулагдсанаас хойш 4 сар гаруй хугацаанд 1124 төрлийн лавлагаа, тодорхойлолтын үйлчилгээ үзүүлээд байна.