loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО. ТУС АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 28 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ  | HuduuMN

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО. ТУС АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 28 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2024-07-04

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО. ТУС АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 28 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ ✅. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны 205 дугаар тогтоолоор “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдөр байхаар тогтоосон. ✅. “Төрийн албаны өдөр”-тэй болсон нь улс орны хөгжилд төрийн албаны оруулах хувь нэмрийг үнэлж цэгнэх, төрийн албаны үе үеийнхний туршлага солилцох, мэдлэг хуваалцах, залуу үеийнхэнд төрийн албанд ажиллах урам зориг өгөх төрийн үйлчилгээний ач холбогдлыг нийгэм, орчиндоо түгээн дэлгэрүүлэх зэрэг олон үр дүнтэй гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга М.Идэрбат нээлтийн арга хэмжээний хүрээнд хэлсэн үгэндээ : ✅. Аймгийн хэмжээнд нийт 125 төрийн байгууллагад 4012 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд Үүнээс:

  • Улс төрийн албан хаагч 109 буюу 2,7 хувь,
  • Төрийн захиргааны албан хаагч 492 буюу 12 хувь,
  • Төрийн үйлчилгээний албан хаагч 3354 буюу 83,6 хувь нь тус тус байна.
    ✅. Сүхбаатар аймаг нь төрийн албан хаагчдадаа зориулан “ХҮНИЙ НӨӨЦИЙН НИЙГМИЙН БАТАЛГАА ХАНГАХ ХӨТӨЛБӨР”-ийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 450 сая төгрөгийн төсөвтэйгөөр батлуулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутагт эрэлттэй мэргэжлээр ажиллаж, суралцаж, шилжин ирж буй 47 албан хаагчдад 350 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн талаар онцоллоо. ✅. Сүхбаатар аймгийнхаа төрийн албанд үнэнч шударгаар түүх үлдээн зүтгэж ирсэн ахмад үеийнхэндээ, одоо ажиллаж байгаа, ирээдүйд ажиллах гэж буй идэр залуустаа Төрийн албаны өдрийн баярын мэндийг хүргэв. ✅. Мөн төрийн захиргааны албан тушаалд анх удаа, хууль ёсны дагуу жинхлэн томилогдож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх гэж буй төрийн албан хаагчдадаа баяр хүргэж ажлын амжилт хүслээ.