БНСУ-ын Иксан хотын Вонгванг их сургуулийн Гадаад харилцааны хэлтсийн дарга, тус сургуулийн гадаад оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн, Вонгванг Их сургуулийн Монгол дахь төлөөлөгчтэй аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа болон Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд уулзалт хийлээ. Уулзалтаар Сүхбаатар аймгийн ЕБС-ын төгсөх ангийн сурагчдыг Вонгванг их сургуульд суралцуулах, эмч сувилагч нарыг уламжлалт анагаах ухааны чиглэлээр БНСУ-д мэргэжил дээшлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Төсөөтэй мэдээ