loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН"-Д НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА | HuduuMN

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН"-Д НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

2024-11-29

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Энэ жилийн хувьд тус аяныг олон улсын хэмжээнд "Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, технологи ашиглан үйлдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг нэгдье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. 

Харин Монгол Улсын хувьд "Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-Шалтаг бүү тооч" уриан дор тэмдэглэж байна. 

Иймд Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн болон сайн дурын байгууллагууд, иргэд олон нийт та бүхнийг "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-д нэгдэж, Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, бие махбодын болон сэтгэл санааны дарамтыг бууруулахад хувь нэмрээ оруулж, дэмжин ажиллахыг уриалж байна.