loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
2025 ОНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО | HuduuMN

2025 ОНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2025-12-30

Алдартан гавьяатнуудын өлгий Төв сайхан нутгаас төрөн гарсан тамирчдын залгамж халаа болж тэдний амжилтын буухиаг үргэлжлүүлсээр байгаа спортын шилдгүүдээ алдаршууллаа.

Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Туваан, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож багш дасгалжуулагчид, баг тамирчид, спортын зүтгэлтнүүдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэн шагналыг нь гардууллаа.  

“ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ”-ээр:

- Батсүмбэр сумын арга зүйч Доржийн Бат-Эрдэнэ

- Жаргалант сумын арга зүйч Доржсүрэнгийн Эрдэнэчулуун

“ШИЛДЭГ БИЕИЙН ТАМИРЫН БАГШ”-аар:

- Зуунмод сумын 2 дугаар сургуулийн биеийн тамирын багш Суурийн Баттөр

- Баянчандмань сумын биеийн тамирын багш Сүрэндоржийн Өнөр-Өлзий

- Баянхангай сумын биеийн тамирын багш Төмөрбатын Алтанхуяг 

“ШИЛДЭГ СПОРТЫН ЗҮТГЭЛТЭН”-ээр:

- Төв аймгийн пара спортын холбооны тэргүүн, “Цахим ТБМД” ХХК-ний захира Ж.Төмөрбаатар

- Төв аймгийн Миг даатгалын захирал, Төв Миг багийн эзэн Г.Тэлмэн

“ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар:

- Төв аймгийн БТСГ-ын пауэрлифтингийн дасгалжуулагч Дамдинсүрэнгийн Батсүх

“ШИЛДЭГ ХОЛБОО”-оор:

- С.Энхбаяр тэргүүнтэй “Төв ургац” дугуйн холбоо

Спортыг дэмжигч “ШИЛДЭГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ”-иар:

- Тэрбишийн Мөнхтуяа захиралтай Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургууль

- Балжирдэндэвийн Батчимэг захиралтай Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль

- Хэнмэдэхийн Мөнхцэцэг захиралтай Зуунмод сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль

- Сандагсүрэнгийн Наранцогт захиралтай Лүн сумын Ерөнхий боловсролын сургууль

- Цэдэвийн Батхүү захиралтай Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургууль

Спортыг дэмжигч “ШИЛДЭГ СУМ”-аар:

- Алтанхуягийн Эрдэнэбат даргатай Батсүмбэр сум

- Балжиннямын Гомбодорж даргатай Жаргалант сум

- Банзрагчийн Хатанбаатар даргатай Зуунмод сум

- Б.Самбуу даргатай Заамар сум

- Цэрэвийн Энхболд даргатай Угтаалцайдам сум

“ШИЛДЭГ БАГ”-аар:

- Л.Мөнхбаяр дасгалжуулагчтай, А.Хаш-Эрдэнэ ахлагчтай Үндэсний шагайн харвааны “Цэц баян” баг

- У.Мөнхтэмүүлэн дасгалжуулагчтай, О.Бямбадорж ахлагчтай 3х3 сагсан бөмбөгийн баг тус тус шалгарлаа. 

2025 онд Төв сайхан нутгийнхаа нэрийг улс, олон улс, тив, дэлхийд дуурсгаж, авьяас билэг, ур чадвараа дайчлан онцгой амжилт гаргасан: 

- Үндэсний бөхийн шилдэг тамирчин Цэцэнтунсагын Буянтогтох

- Диф даамын шилдэг тамирчин Гүррагчаагийн Намуундарь

- Цанын спортын шилдэг тамирчин Сансарын Мөнхжаргал

- Шатарын спортын шилдэг тамирчин Шагдарсүрэнгийн Уранзаяа

- Ширээний теннисны шилдэг тамирчин Энхжаргалын Бат-Оргил

- Хөнгөн атлетикийн шилдэг тамирчин Гарамцэндийн Эрдэм-Ундрал

- Тэшүүрийн шилдэг тамирчин Батбаярын Батцагаан

- Модон барилдааны шилдэг тамирчин Дамдинсүрэнгийн Чингүүн

- Чөлөөт бөхийн шилдэг тамирчин Баттулгын Аззаяа

- Дугуйн шилдэг тамирчин Мягмардоржийн Баясгалан

- Жюү-жицү бөхийн шилдэг тамирчин Мөнхбаатарын Санчирбаяр

- Пауэрлифтингийн шилдэг тамирчин Батсүхийн Санчирмаа

- Дугуйн шилдэг тамирчин Үндэс-Эрдэнийн Нандин-Эрдэнэ

- Самбо бөхийн шилдэг тамирчин Дагвадоржийн Даваасүрэн

- Жүдо бөхийн шилдэг тамирчин Батхүүгийн Буянбилэг

- Дартсын спортын шилдэг тамирчин Оюундашийн Мөнхтуяа

- Пара хөнгөн атлетикийн шилдэг тамирчин Лхагвадоржийн Ууган-Эрдэнэ

- Пауэрлифтингийн шилдэг тамирчин Лхагвадоржийн Уранзаяа нар 2025 оны “Шилдэг тамирчин” цом, өргөмжлөлөө гардан авлаа.