loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН” ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ | HuduuMN

АЙМГИЙН “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН” ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

2024-05-02

Аймгийн эдийн засгийн үндсэн салбар болсон хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хангах зорилгоор аймгуудаас анх удаа буюу 2021 оноос эхлэн “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ” болон түүний хүрээнд хэрэгжих “24 ТӨСӨЛ”-ийг боловсруулан батлуулж, сумдад анхан шатны, дундын хоршоодыг байгуулж, үндэсний болон орон нутгийн үйлдвэрүүд, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, хоршоологчдыг шинэ түвшинд хүргэх ажлыг зохион байгуулж байна. “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ийг хэрэгжүүлэхдээ хоршоодод суурилан хэрэгжүүлэхээр төлөвлөж, үйл ажиллагааг эхлүүлээд байсан нь Монгол улсын Засгийн газрын бодлого, шийдвэрт тусгалаа олж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлж эхэлсэн нь аймгийн “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ийг хэрэгжүүлэхэд чухал үр нөлөө үзүүлэх юм. Аймаг “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд мах, сүү бэлтгэлийн системийг сумдын хоршоодод суурилан эхлүүлж, 2021-2023 онд 88 хоршоонд тусгай сангуудаас 2.5 тэрбум төгрөгийн зээл олгосноор дээрх онуудад 187 анхан шатны хоршоо, 7 дундын хоршоо шинээр байгуулагдаж, сүү бэлтгэлийн хоршоод 2021-2023 онд 5.3 сая литр сүү бэлтгэн нийлүүлж, 4.4 тэрбум төгрөг, Мах бэлтгэлийн 18 хоршоо орон нутгийн болон үндэсний мах боловсруулах үйлдвэрүүдэд 2.4 мянган тонн мах бэлтгэн нийлүүлж 1.2 тэрбум төгрөгөөр тус тус орлогоо нэмэгдүүлээд байна.