loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ-2024” НААДМЫГ 32 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА | HuduuMN

АЙМГИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ-2024” НААДМЫГ 32 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024-05-08

“Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжил, хамгааллын газраас ЗДТГ, “Монгол туургатан театр”-тай хамтран Төв сайхан нутгийн алдартан, гавьяатнуудын залгамж халааг бэлтгэх, урлагаар дамжуулан хүүхэд, багачуудад зөв хүмүүжил, гоо зүйн боловсрол олгох зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн Хүүхдийн урлагийн “Яргуй-2024” наадмыг “Монгол туургатан театр”-ын их танхимд зохион байгуулж байна. “Яргуй-2024” наадам жилээс жилд цар хүрээ өргөжин, энэ жил 27 сумын 803 хүүхэд, багачууд Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар анги, 6-9 дүгээр анги, 10-12 анги гэсэн ангилалд хамтлаг бүжиг, гоцлол бүжиг, гоцлол дуу, гоцлол хөгжим, хамтлаг хөгжим, найрал дуу, язгуур урлагийн төрлүүдээр авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Энэ жилийн наадмыг аймгийн Гэр бүл ,хүүхэд, хөгжил, хамгааллын газрын дарга М.Буянхишиг, ДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын Тэргүүний ажилтан Д.Эрдэнэ-Очир, ДБЭТ-ын хөгжимчин А.Төгөлдөр, “TULIP” балетын сургуулийн захирал, бүжгийн багш Т.Баярмаа нар шүүн явуулж байна.