Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр БНСУ-ын KRC байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус байгууллагаас Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт МУ-ын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлэгийн сургалтын баазыг барих төслийг хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.