Баянчандмань суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн хүчин чадал бүхий дотуур байрын барилгын ажлыг эхлүүллээ.
Тус сумын сургууль нь 1000 орчим хүүхэдтэй 80 багш ажилчидтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дотуур байргүйн улмаас сумынхаа Политехник коллежийн дотуур байранд сурагчдаа байрлуулж байсан билээ.
Олон жил хүлээгдсэн дотуур байрын барилгын ажил эхлүүлж буйд эцэг эх, сурагчид талархан, баяр хөөрөөр дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.