loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БНСУ-ЫН БИЕ ДААСАН ТУСГАЙ КАНВОН МУЖИЙН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД “КАНВОН МУЖИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ПАРК”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА | HuduuMN

БНСУ-ЫН БИЕ ДААСАН ТУСГАЙ КАНВОН МУЖИЙН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД “КАНВОН МУЖИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ПАРК”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-07-24

Албан айлчлалын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд,Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй удирдлагууд, БНСУ-ын бие даасан тусгай Канвон мужаас Төв аймагт албан айлчлал хийж буй бүрэлдэхүүний хамт Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Атрын шим” ХХК-ийн хүлэмжийн аж ахуй бүхий “Канвон мужийн хөдөө аж ахуйн парк”-ийн үйл ажиллагаатай танилцаж, нэр шинэчлэх ёслолд оролцлоо. /Нэр шинэчлэх ёслол гэдэг нь БНСУ-ын Канвон муж 2023 онд бие даасан тусгай муж болсонтой холбогдуулан тус паркийн нэрийг шинэчлэв/

Уг хөдөө аж ахуйн паркийг Канвон мужийн дэмжлэгтэйгээр байгуулсан ба “Атрын шим” ХХК-ийн хөдөлмөрч хамт олон дөрвөн улирлын турш өргөст хэмх, улаан лооль, сонгино, гүзээлзгэнэ, салат навч, цэцэгт байцаа зэрэг хүнсний ногоо тариалж, цэцгийн үйлдвэрлэл эрхлэн аймаг, орон нутаг төдийгүй нийслэл хотын хүн амын хүнсний хэрэгцээнд амтлаг, чанартай, эко бүтээгдэхүүнүүдийг нийлүүлсээр байна.