loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
EATOF 2026: ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖУУД НЭЭГДЭЖ БАЙНА | HuduuMN

EATOF 2026: ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖУУД НЭЭГДЭЖ БАЙНА

2026-09-07

Зүүн Азийн бүс нутгийн аялал жуулчлалын холбоо (EATOF)-ны 19 дэх удаагийн Ерөнхий Ассамблей Бүгд Найрамдах Филиппин Улсын Сэбү мужид зохион байгуулагдаж байгаа юм.

Ерөнхий Ассамблейн хүрээнд болсон Засаг дарга, төлөөлөгчдийн ахлагч нарын бага хурлаар гишүүн бүс нутгууд аялал жуулчлалаас гадна боловсрол, хүний нөөц, ур чадварын хөгжил, бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Энэ үеэр Төв аймаг Сэбү мужтай боловсрол, англи хэлний сургалт, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт хамтран ажиллах боломжийн талаар саналаа илэрхийллээ. Түүнчлэн Төв аймгийн залуучууд, төрийн албан хаагчид болон аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг Сэбү мужид суралцах, мэргэжлийн сургалт, дадлага, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх санал дэвшүүллээ.

Төв аймаг Филиппин улсын долоон англи хэлний багшийг орон нутгийн боловсролын байгууллагуудад ажиллуулж байгаа бөгөөд цаашид энэхүү хамтын ажиллагааг боловсрол, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хүний нөөцийн хөгжил зэрэг чиглэлээр өргөжүүлэх боломжийг судалж байгаа талаар хэлж байлаа.

EATOF-ийн хамтын ажиллагааны хүрээнд Төв аймаг гишүүн бүс нутгуудтай харилцан туршлага солилцож, боловсрол, аялал жуулчлал, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр бодит төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шинэ боломжууд нээгдэж байна.