loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"КЛАССИК ПАУЭРЛИФТИНГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ | HuduuMN

"КЛАССИК ПАУЭРЛИФТИНГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-11-29

"КЛАССИК ПАУЭРЛИФТИНГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн”, 2025 оныг “Ахлах офицер”-ийн жил болгон зарласантай холбогдуулан Төв аймгийн цэрэгжсэн байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулсан уг тэмцээнд 6 байгууллагын 30 гаруй албан хаагч хүч чадал, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс: 

- “ЭМЭГТЭЙ -63 КГ-ЫН ЖИН”-д Тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчин, ахлах ахлагч Б.Отгонтуяа

- “ЭМЭГТЭЙ +63 КГ-ЫН ЖИН”-д Тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчин, ахлагч Т.Буянзаяа

- “ЭРЭГТЭЙ 66 КГ-ИЙН ЖИН”-д Тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчин, ахлах ахлагч Н.Энхсайхан

- “ЭРЭГТЭЙ 74 КГ-ЫН ЖИН”-д Тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчин, хошууч М.Гантулга

- “ЭРЭГТЭЙ 83 КГ-ЫН ЖИН”-д Тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчин, ахлах ахлагч М.Алтанбагана

- “ЭРЭГТЭЙ 93 КГ-ЫН ЖИН”-д Тэргүүн айрыг аймгийн Цагдаагийн газрын тамирчин, дэд хурандаа М.Чулуунбаатар

- “ЭРЭГТЭЙ 105 КГ-ЫН ЖИН”-д Тэргүүн байрыг аймгийн Цагдаагийн газрын тамирчин О.Оюунболд

- “ЭРЭГТЭЙ 120 КГ-ЫН ЖИН”-д Тэргүүн байрыг Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ээлжийн дарга, дэслэгч Ц.Алтансүх нар эзэллээ.

- Тэмцээний “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН”-аар Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ээлжийн дарга, дэслэгч Ц.Алтансүх

- “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН”-аар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Холбооны радио телефончин, ахлагч, спортын дэд мастер Т.Буянзаяа нар тодорсон юм. 

БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР: 

- Тэргүүн байрт Хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн баг тамирчид

- Дэд байрт Хурандаа Б.Баянмөнх даргатай Төв аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид

- Гуравдугаар байрт Хурандаа Г.Эрдэнэбат даргатай Төв аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүллээ. 

Тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Биеийн тамир, спортын газар, хамтран зохион байгуулагчаар аймгийн Хүч тамирын Нэгдсэн холбоо, Хуурай замын цэргийн командлал, Онцгой байдлын газар, Хас банк ажилласан бол тэмцээнийг аймгийн Хүч тамирын нэгдсэн холбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явууллаа.