loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН “АВАРГА ТАСАГ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН “АВАРГА ТАСАГ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2026-03-12

МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН “АВАРГА ТАСАГ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дундах марш тактик, тусгай бэлтгэлийн “Аварга тасаг” шалгаруулах тэмцээн эхэллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид оролцлоо.

Тус тэмцээнд Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын 90 орчим тамирчин алба хаагчид өрсөлдөж байна.