loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ТӨВ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА | HuduuMN

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ТӨВ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024-05-03

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт орж шинэчлэгдсэн тогтолцоогоор явагдахтай холбогдуулан Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хороо, аймгийн Сонгуулийн хорооноос сумдын Сонгуулийн хорооны дарга, Нарийн бичгийн дарга нар нийт 54 хүнд хуулинд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, Сонгуулийн хороодын үйл ажиллагааны эрх хэмжээ, зохион байгуулах явцад анхаарах асуудлын хүрээнд нарийвчилсан арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилгоор сургалт зохион байгуулж байна. Сургалтыг аймгийн Сонгуулийн хорооны дарга М.Отгонбат нээж үг хэлэв. Үүний дараа Сонгуулийн Ерөнхий хорооны Мэдээлэл сурталчилгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн, Сонгуулийн ерөнхий хорооны зөвлөх Б.Оюумаа нар мэдээлэл хийсэн бол аймгийн Сонгуулийн хорооны гишүүд сургалт явуулах юм. Төв аймгийн Сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Харин 27 сумын Сонгуулийн хороодыг тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бол сумдын Сонгуулийн хороо хуулийн хугацаанд хэсгийн хороодыг байгуулна. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд аймгийн хэмжээнд 1500 гаруй төрийн албан хаагч ажиллах юм.