“МӨНГӨН ҮДЭШ” ШИНЭ ЖИЛИЙН НЭГДСЭН ЦЭНГҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Он солигдох торгон мөч, хоёр оны заагт Төв аймгийн төв Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд “Мөнгөн шөнө” шинэ жилийн нэгдсэн цэнгүүнээ зохион байгууллаа. Өвлийн өвгөн, цасан охид, дуу хуур, бүжиг наадам, түүдэг гал, баярын парад зэрэг олон олон гэнэтийн бэлэгтэй шинэ жилийн цэнгүүний маань баяр дээр баяр нэмж Зуунмод сумын зургаан багийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтдаа засаж чимэглэсэн автомашины парадыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан юм.
Чимэглэж гоёсон автомашины парадыг Баруун Зуунмод 6 дугаар багийнхан тэргүүлж “Батламж”, 500.000 төгрөг, дэд байрт Зүүндэлгэр 4 дүгээр баг шалгарч “Батламж”, 400.000 төгрөг, удаах байрт Номт 1 дүгээр баг шалгарч “Батламж” 300.000 төгрөг, тусгай байрт Баянхошуу 3 дугаар баг шалгарч “Батламж” 200.000 төгрөгийг гардан авлаа.
Мөн шинэ жилийг угтан зохион байгуулсан “Гадна тохилжилтын уралдаан”-ыг дүгнэж, шилдгүүдээ шалгаруулсан юм.
Хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, гадна орчны тохижилт, цэвэр цэмцгэр байдлыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан болзолт уралдаанд Зуунмод хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцсоноос:
- Тэргүүн байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гадна тохижилт
- Дэд байрт “Нандин” караоке, спорт пабын гадна тохижилт
- Удаах байрт "Монгол туургатан театр"-ын гадна тохижилт тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Төв сайхан нутгийн нийт зон олондоо шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай