loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН УЛСЫН XXV ОЛИМПИАД”-ЫН НИСЭХ ЗАГВАРЫН ТӨРӨЛД Н.НОМИН ТЭРГҮҮЛЖЭЭ | HuduuMN

“ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН УЛСЫН XXV ОЛИМПИАД”-ЫН НИСЭХ ЗАГВАРЫН ТӨРӨЛД Н.НОМИН ТЭРГҮҮЛЖЭЭ

2024-05-07

МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн эрдэмтэн багш нар санаачлан хэрэгжүүлж ирсэн “Техник технологийн улсын XXV олимпиад”-ыг 2024 оны 05 сарын 05-07 өдрүүдэд МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль дээр зохион байгуулав. Тус олимпиадад Авто машины дуураймал загвар, Усан онгоцны загвар, Нисэх онгоцны загвар, Дизайн технологи, зураг зүй, Дүрслэх урлагийн төрлүүдээр 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан ЕБС-ийн багш, сурагчид авьяас, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Нисэх онгоцны загвар төрөлд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 12е ангийн суралцагч Н.Номин тэргүүлж, алтан медаль хүртжээ. Ингэснээр Н.Номин Солонгос улсад зохион байгуулагдах олон улсын тэмцээний эрхээ авч байгаа аж. Төв сайхан нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа авьяаслаг тамирчин Н.Номин болон бэлтгэсэн багш Ж.Баярбат нарт баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.