
Өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон Батсүмбэр сумын засаг дарга, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, ХААН Банкны төлөөлөл, холбогдох албаныхан "БАГИЙН БАГА СУРГУУЛЬ" төслийг Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р баг, Үдлэг 4-р багт хэрэгжүүлэхээр гэрээг үзэглэлээ.
"БАГИЙН БАГА СУРГУУЛЬ" ТӨСӨЛ хэрэгжсэнээр сумдын дотуур байрны ачаалал бууран, сурлагын чанарт ахиц гарч, малчин өрхийн болон алслагдсан багийн хүүхдүүдэд ээж аавынхаа хажууд сурч боловсрох боломж нь нээгдлээ.