loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЭХИЙН АЛДАР” ОДОНГООР 430 ЭЭЖ ШАГНАГДАЖ БАЙНА | HuduuMN

ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЭХИЙН АЛДАР” ОДОНГООР 430 ЭЭЖ ШАГНАГДАЖ БАЙНА

2025-06-02

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төв сайхан нутгийн 56 ээж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон, 374 ээж “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан ба өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо ёслол төгөлдөр гардан авч байна. 

“Эхийн алдар” одонгоор шагнах журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр одон авч буй ээжүүдийн хамгийн ахмад нь 79 насандаа “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонгоо авч байгаа бол 8 хүүхэд төрүүлж, өсгөсөн 1 ээж, 6 хүүхэдтэй 55 ээж, 4 хүүхэдтэй 360 ээж  байна. Харин хамгийн залуу нь 24 настай ээж байна. 

“Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялааж, төр, түмнийхээ талархлыг хүлээсэн үзэсгэлэнт ээжүүд, хайр дүүрэн гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.