
Төв аймгийн Боловсролын газар “Залуу багш” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг хангаж багшийн арга зүйд хөгжил, өөрчлөлтийг бий болгох зорилгоор “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх” арга зүйн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа 163 багш хамрагдаж багшлахуйн үйл ажиллагаандаа бүтээлч сэтгэлгээний болон идэвхтэй сургалтын арга зүйн шинэ санааг олж авахын сацуу суралцагчдын сайн сайхан зан чанарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга, аргачлал, стратегиудад суралцаж батламж гардан авлаа.