loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨВ АЙМГИЙН ЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.МӨНХЦЭЦЭГ ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСАД ЗОЧИЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА | HuduuMN

ТӨВ АЙМГИЙН ЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.МӨНХЦЭЦЭГ ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСАД ЗОЧИЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

2024-12-12

ТӨВ АЙМГИЙН ЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.МӨНХЦЭЦЭГ ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСАД ЗОЧИЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

Төв аймгаас Буриад улсад ажиллаж, туршлага солилцох арга хэмжээнд оролцож байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Ахмадын хороо дарга болон Хараагүйчүүдийн холбооны тэргүүн нар багтаж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Буриад улсын  Нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудын ажилтай танилцаж, хүн ам, нийгмийн хамгааллын чиглэлээр туршлага солилцох юм.

Эхний өдөр орчин үеийн “Нарата” ахмад настны асаргаа сувилгаа, сургалт хөгжлийн төвд зочилсон бөгөөд өнөөдөр дугуй ширээний уулзалтад оролцож, өндөр настан болон олон хүүхэдтэй гэр бүл , үрчлэгдсэн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан хэрэгжүүлдэг технологиудтай танилцаж байна.  

Үүний дараа Бабушкинскийн дотуур байранд зочилж, Байгаль нуурын сахиус урлах мастер ангийг үзэх, "Байгаль нуурын дусал" шинэ төсөлтэй танилцах аж.