
Төв аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, БНСУ-ын Роботын нийгэмлэг, Монголын Роботын боловсролын нийгэмлэг хамтран “TUV ROBO-2025” сургалт тэмцээнийг 2025 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгууллаа.
Ерөнхий боловсролын сурагчдын дунд роботын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилттэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд Төв аймгийн Ерөнхий боловсролын сургууль, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг олон улсын хөтөлбөртэй сургууль, БНСУ-аас хүрэлцэн ирсэн сурагчид хоёр өдрийн турш роботын боловсролыг эзэмшихэд өөрсдийгөө дайчлан оролцож бий болгосон бүтээлээрээ өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
ТЭРГҮҮН БАЙРТ:
- Бён Мингёнг ахлагчтай 13 дугаар баг
Багийн гишүүд:
- Ш.Цэлмүүн (Шинэ эрин сургууль)
- Г.Тэмүүлэн (Мөнгөморьт сумын ЕБС)
- О.Эрхэс (Шинэ эрин сургууль)
- Ж.Бямбацэрэн (Хүмүүн цогцолбор сургууль)
ХОЁРДУГААР БАЙРТ:
- Чо Вүүжин ахлагчтай 19 дүгээр баг
Багийн гишүүд:
- Б.Дөлгөөнгэрэл (Оргил сургууль)
- Б.Амар-амгалан (Хүмүүн цогцолбор сургууль)
- Э.Маргад (Спортын төрөлжсөн сургууль)
ГУРАВДУГААР БАЙРТ:
- Ли Хёнгру ахлагчтай 20 дугаар баг
Багийн гишүүд:
- Х.Энхбилиг ( Шинэ эрин сургууль)
- З.Очирсүх (Хүмүүн цогцолбор сургууль)
- Э.Баттулга (Батсүмбэр сумын ЕБС)
- Д.Гантөгөлдөр (Хүмүүн цогцолбор сургууль)
ТУСГАЙ БАЙРТ:
- Хо Ёон Жён ахлагчтай 12 дугаар баг
Багийн гишүүд:
- Б.Индра (Монгол тэмүүлэл сургууль)
- Х.Эрдэнэбаатар (Заамар-3 сургууль)
- Х.Гэгээлэн (Спортын төрөлжсөн сургууль)
- Ан Жёон ахлагчтай 11 дүгээр баг
Багийн гишүүд:
- Ө.Мишээл (Монгол тэмүүлэл сургууль)
- Д.Балжинням (Заамар-3 сургууль)
- Б.Төгсбаяр (Шинэ эрин сургууль)
- П.Гэгээнхүсэл нар шалгарсан амжилт үзүүллээ.
Сургалт тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн сурагчид БНСУ-д зохион байгуулагдах тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Мөн сургагч багшаар бэлтгэгдсэн багш нар батламжаа гардан авлаа.